БАРИЛГА БАРИХ ХҮСЭЛТЭЭ ОНЛАЙНААР ӨГДӨГ БОЛЛОО

2020-10-30

Хот байгуулалтын салбарын хөгжлийг хурдасгах, хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийхэд шаардлагатай мэдээллээр хангах түүн дотроо байрлалд суурилсан орон зайн болон орон зайн бус өгөгдлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, иргэд олон нийтийг хот байгуулалтын төлөвлөлтийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2019 оноос програм хангамжийн хөгжүүлэлтийг хийгээд байна.

Энэхүү системд өнөөдрийн байдлаар 21 аймгийн төвийн сумдын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилт, ногоон байгууламжийн өгөгдлийг бэлтгэн оруулаад байгаа бөгөөд цаашид монгол улсын 330 сум, томоохон 21 тосгодын мэдээллийг бүрдүүлэн хөтлөхөөр зорьж байна.

 Тус цахим хуудсаар дамжуулан барилга, байгууламж барих зөвшөөрөл хүсэж буй иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргахаас эхлээд барилга, байгууламж ашиглалтад өгөх хүртэлх бүхий л үйл ажиллагааны явцыг цаг алдалгүй хүлээн авах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж байгаа нь салбарын үйл ажиллагаанд томоохон эргэлт хийх системийг ажиллагаанд оруулсан явдал юм. 2020 оны 10 дугаар сараас urban.gov.mn хаягтай цахим хуудсаар иргэд олон нийтийг хот байгуулалт, төлөвлөлттэй холбоотой мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагааг эхлүүлээд байна.

 

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР