Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил

    Газрын тухай хуулийн 58.1-д зааснаар “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа” гэнэ.

Тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил

Ач холбогдол: Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, түүний чанарыг тодорхойлох, газар ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийх, хөрсний үржил шим, түүний элэгдэл эвдрэлийн түвшинг тогтоох, хяналтын мониторингийн цэгүүдийг байгуулж өөрчлөлтийг гаргаснаар газар хамгаалах, нөхөн сэргээх нөхцөл бүрдэж байна. Энэхүү хянан баталгааны мэдээллүүдийг их дээд сургуулиудын оюутан, эрдэмтэн судлаачид, байгаль орчны чиглэлийн мэргэжлийн байгууллагууд ашиглаж байна.

    Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 18.2-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн 2017, 2018 онд улсын хэмжээнд тариалангийн болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулж дууслаа. Тодруулбал, 2017 онд Сэлэнгэ, Дорнод, Булган, Төв аймгийн нийт 858315.0 га, 2018 онд 17 аймгийн /Архангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Нийслэл, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар/ болон нийслэлийн нийт 469214.8 га тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг хийж дуусгасан.

Зураг 1. Улсын хэмжээний тариалан болон атаршсан газрын байршил

Ингэснээр улсын хэмжээнд тариалан, атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны 3 дахь ээлжийн ажил дуусаад байна.

Зураг 2. Тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд хамрагдсан талбайн хэмжээ

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР