Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна

2016-12-28

 Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны А/429 тоот захирамжийг үндэслэн дор дурдсан 2 байршилд газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2017 оны 01 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт цахим хэлбэрээр явуулна. Үүнд:

Газрын байршил Газрын хэмжээ Газрын зориулалт Дуудлага худалдааны анхны үнэ Дуудлага худалдааны дэнчингийн хэмжээ Дэнчин тушаах дансны дугаар
Сүхбаатар сумын 2-р баг Цэнхэрийн 17, 18-р байрны дунд 92 үйлчилгээ 920000 92000 130029401
Сүхбаатар сумын 6-р баг туслах нийгэмлэгийн зүүн талд 300 үйлчилгээ 3000000 300000 130029401

Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын хугацаа нь 60 жил байна.

Дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлийг  2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, 2017 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минут 00 секундэд хаана.

Цахим дуудлага худалдааг 2017 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно. 

Цахим дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn энэ хаягаар авна уу.

Тэмдэгтийн хураамж 12500 төг /Сэлэнгэ аймаг Төрийн сангийн 130000941 тоот дансанд

Газар эзэмшүүлэх гэрээний зүйл. /гэрээний загварыг энд дарж татаж авна уу/

Харилцах утасны дугаар: 70362500, 70363562

Байршил: Сүхбаатар сумын 2-р баг Цэнхэрийн 17, 18-р байрны дунд

Байршил: Сүхбаатар сумын 6-р баг туслах нийгэмлэгийн зүүн талд

 

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР