Сургалт зохион байгуулагдав

2015-03-23

ГХГЗЗГазар нь 2015 оны 3 дугаар сарын 16-нд "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" төсөлтэй хамтран Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Байгаль орчны мэдээллийн төв, 21 аймгийн ГХБХБГ, НӨХГ болон дүүргүүдийн ӨГХА-ны холбогдох дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 70 хүнийг хамруулсан "Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах, нэгдсэн мэдээллийн сан байгуулах" талаарх 1 өдрийн сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Мөн 3 дугаар сарын 17-ны өдөр Газар зохион байгуулалтын алба "Газар зохион байгуулалтын загвар зураг төслүүд", "Тариалангийн газрын тохиромжтой байдлын үнэлгээ", "Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто зам дагуух Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газарт газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө", "Сэлэнгийн ай сав газрын хэмжээнд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх болон аж ахуйн эргэлтэнд оруулах боломжтой газрын нөөц, хэмжээ, байршлыг тогтоох, 2014, 2015 оны газар ашиглалтын төлөвлөгөө, түүний газар зохион байгуулалтыг хийж газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай", "Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт хийх, үр дүнг үнэлэх журам, заавар", "2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 онд хийгдэх ажлууд, цаашид анхаарах асуудлууд" гэх мэт албаны хэмжээнд сүүлийн жилүүдэд хийгдсэн, хийгдэхээр төлөвлөж буй томоохон ажлуудаа танилцуулж 1 өдрийн сургалтыг, 3 дугаар сарын 18-ны өдөр Кадастрын алба "Шинээр батлагдсан болон боловсруулсан журам заавар", "ГХГЗЗГ-аас хэрэгжүүлж буй гэрээт ажил", "Өмчлөлийн лавлагааны мэдээллийн сан" болон "Газрын биржийн програм хангамж"-ийн талаарх санал, зөвлөмж, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

          3 өдрийн сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд 21 аймгийн ГХБХБГ-ын газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан Дэд дарга, кадастрын мэргэжилтэн, НӨХГ, дүүргүүдийн ӨГХА-ны холбогдох мэргэжилтнүүд "Газар зохион байгуулалт, газрын кадастр"-ын чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэлтэй болж, "Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай" журмын төслийг хэлэлцүүлэн үнэтэй санал, зөвлөмжүүдийг солилцсоноороо онцлог болсон юм.

 

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР