Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

2016-08-26

2016 оны 08 сарын 23-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаа   

          "Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай" Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны А/184 тоот захирамжаар Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн 3 байршилд цахим дуудлага худалдааг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулан явууллаа. Үүнд:           Байршил 1. Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Аян хүнсний дэлгүүр"-ийн зүүн талд худалдаа үйлчилгээний зориулалттай 130м2 газарт - Цахим дуудлага худалдааны дугаар: 455 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 2 Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнэ 650000 төгрөгөөс эхэлж дуудагдсанаас 652 хувийн дугаартай оролцогч Баяраагийн Ганчулуун 750000 төгрөгийн санал өгснөөр дуудлага худалдааны ялагч боллоо.             Байршил 2. Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт ПСМК-ийн баруун хойд талд авто засвар үйлчилгээний зориулалттай 76м2 газарт - Цахим дуудлага худалдааны дугаар: 456 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 2  Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнэ 380000 төгрөгөөс эхэлж дуудагдсанаас 650 цахим хувийн дугаартай оролцогч Бүрэнтэгшийн Нандинцэцэг  480000 төгрөгийн санал өгснөөр газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон.             Байршил 3. Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт "Петровис"  ШТС-ын урд талд худалдаа үйлчилгээний зориулалттай 600м2 газарт - Цахим дуудлага худалдааны дугаар: 457 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 2             Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнэ 3000000 төгрөгөөс эхэлж дуудагдсанаас 647 цахим хувийн дугаартай Лхагважавын Ганболд 3200000 төгрөгийн санал өгснөөр газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон.             Цахим  дуудлага худалдаа явагдах хугацаанд ямар нэгэн зөрчил маргаан үүсээгүй бөгөөд оройны 17 цагт ялагчийг баталгаажуулан цахим дуудлага худалдааг хааж оролцогч нарт утсаар газар эзэмших эрхийн дуудлага худалдааны талаар мэдээлсэн. 2016 оны 08 сарын 24-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаа          Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны А/184 тоот захирамжийн дагуу Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт 3 байршил бүхий газрын цахим дуудлага худалдааг 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр зохион зохион байгууллаа.Үүнд:             Байршил 1. Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Алтантариа ХХК-ний замын хойд талд худалдаа үйлчилгээний зориулалттай  82м2 газар - Цахим дуудлага худалдааны дугаар: 458 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 2             Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнэ 820000 төгрөгөөс эхэлж дуудагдсанаас 654 цахим хувийн дугаартай Ойдовын Энхтөр 920000 төгрөгийн санал өгснөөр газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон.               Байршил 2. Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт "МТ"  ШТС-ын зүүн талд авто засвар үйлчилгээний зориулалттай 500м2 газарт - Цахим дуудлага худалдааны дугаар: 460 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 3             Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнэ 2500000 төгрөгөөс эхэлж дуудагдсанаас 657 цахим хувийн дугаартай Дэжидмаагийн Оюун 2700000 төгрөгийн санал өгснөөр дуудлага худалдааны ялагчаар тодорсон.                        Байршил 3.Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт "ПСМК"-ын зүүн талд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 3100м2 газар - Цахим дуудлага худалдааны дугаар: 459 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 0             Газар эзэмших эрхийн 459 цахим дугаартай дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй тул дуудлага худалдааг хааж "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах тухай" журмын дагуу дахин зохион байгуулахаар шийдвэрлэлээ.             Цахим  дуудлага худалдаа явагдах хугацаанд ямар нэгэн зөрчил маргаан үүсээгүй тул оройн 17 цагт ялагчийг баталгаажуулан цахим дуудлага худалдааг хааж оролцогч нарт утсаар газар эзэмших эрхийн дуудлага худалдааны талаар мэдээлсэн. 2016 оны 08 сарын 25-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаа          "Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны А/183 тоот захирамжаар Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт 2 байршил бүхий газарт цахим дуудлага худалдааг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.Үүнд:             Байршил 1. Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт "Чандмань" цайны газрын зүүн  талд үйлчилгээний зориулалттай  70м2 газарт - Цахим дуудлага худалдааны дугаар: 462 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 4             Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнэ 700000 төгрөгөөс эхэлж дуудагдсанаас 663 цахим хувийн дугаартай Оюунчимэгийн Пүрэврагчаа 2600000 төгрөгийн санал өгснөөр газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон.               Байршил 2. Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн зүүн талд үйлчилгээний зориулалттай 300м2 газарт - Цахим дуудлага худалдааны дугаар: 461 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 1             Газар эзэмших эрхийн 461 цахим дугаартай дуудлага худалдаанд 1 оролцогч бүртгүүлсэн тул дуудлага худалдааг хааж "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах тухай" журмын дагуу дахин зохион байгуулахаар шийдвэрлэлээ.             Цахим  дуудлага худалдаа явагдах хугацаанд ямар нэгэн зөрчил маргаан үүсээгүй тул оройн 17 цагт ялагчийг баталгаажуулан цахим дуудлага худалдааг хааж оролцогч нарт утсаар газар эзэмших эрхийн дуудлага худалдааны талаар мэдээлсэн. 2016 оны 08 сарын 26-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны А/183 тоот захирамжаар Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт 2 байршил бүхий газарт цахим дуудлага худалдааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зохион зохион байгууллаа.Үүнд:             Байршил 1. Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Алтанбулаг-Сүхбаатарын замын урд, мал эмнэлэг салдаг замын урд талд шатахуун түгээх станцын зориулалттай  2000м2 газарт - Цахим дуудлага худалдааны дугаар: 463 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 0             Газар эзэмших эрхийн 459 цахим дугаартай дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй тул дуудлага худалдааг хааж "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах тухай" журамын дагуу дахин зохион байгуулахаар шийдвэрлэлээ.             Байршил 2. Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Алтанбулаг-Сүхбаатарын замын урд, мал эмнэлэг салдаг замын урд талд шатахуун түгээх станцын зориулалттай  2000м2 газарт             - Цахим дуудлага худалдааны дугаар: 464 - Дуудлага худалдаанд оролцогчдын тоо: 0             Газар эзэмших эрхийн 459 цахим дугаартай дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй тул дуудлага худалдааг хааж "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах тухай" журамын дагуу дахин зохион байгуулахаар шийдвэрлэлээ   Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР