ХОЁР ЯАМНЫ САЙД ХОЛБОГДОХ АЛБАНЫ ХҮМҮҮСИЙН ХАМТ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2020-09-14

Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нар Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймагт хэрэгжиж буй төрийн албан хаагчдад зориулсан хөнгөлөлттэй нөхцөлт 120 айлын орон сууцны төсөл хөтөлбөртэй танилцлаа.
Тус төсөлд хамрагдсан төрийн албан хаагчид урьдчилгаа төлбөр болон хүү төлөлгүйгээр 8 жил буюу 96 сарын хугацаанд төлбөрөө төлж барагдуулах юм.
Эхний айлуудын төлөлтөөс хуримтлагдсан мөнгөөр дараагийн орон сууцыг барих зарчмаар энэхүү орон сууцжуулах хөтөлбөр үргэлжилж байна. Цаашид уг хөтөлбөрийг бүх сумдад хэрэгжүүлж, иргэдээ инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцаар хангахаар төлөвлөж байгаагаа, Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн энэхүү туршлагыг нэвтрүүлэх хүсэлтээ аймгийн Засаг дарга Ш.Оргил танилцууллаа. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар уг төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэн төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэнд хүртээмжтэй болгоход дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Сайдууд салбар салбарынхаа ажлын бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, УИХ-ийн гишүүн Ч.Ундрамын хамт Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга мэргэжилтнүүдСүхбаатар сумын төвийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж санал солилцлоо. Мөн  Сүхбаатар сумын 1, 2, 4 дүгээр сургуульСүхбаатар сумын Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар албаны дарга нарын хамт аймгийн удирдлагын багтай уулзаж харилцан санал солилцлоо. Энэ үеэр салбарын сайд Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй төрийн албан хаагчдыг орон сууцжуулсан схемийг онцгойлон сайшаав. Мөн байгалийн үзэсгэлэнт “Сайханы хөтөл” орчимд үе шаттайгаар баригдахаар төлөвлөгдсөн ажлуудын зураг төсөв болон эхний ээлжинд хийгдэж эхэлсэн ажлуудтай танилцан тус төслийг үр дүнтэй болгох чиглэлд заавар зөвлөгөө өглөө.

БХБ-ын сайд өөрийн багцаас Сүхбаатар сумын үерийн далангийн зураг төсөв, Сүхбаатар сумын ерөнхий төлөвлөгөөний зураг төсвийн ажлуудыг шийдлээ. 2018 оны 7 дугаар сард 1 цаг гаруй үргэлжилсэн аадар бороонд Сүхбаатар сум үерийн аюулд өртөж байсан гашуун туршлага байгааг аймгийн Засаг дарга тэмдэглэн хэлээд хэрэгцээ шаардлагатай, цаг үеэ олсон ажлуудад хөрөнгө оруулахаар болсонд талархал илэрхийллээ. Салбарын сайд аймгийн төв зөв бөгөөд сайн зураглалтай байж хөгжих ёстой хэмээн хэлсэн юм.

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР