АЙМГУУДЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-01-17

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн   2020-01-16-нд зохион байгуулагдлаа.

Уг зөвлөгөөнөөр Газрын чиглэлээр бодлого, хууль эрх зүйн орчны талаар баримталж буй бодлого, Геодези, зураг зүй, Суурь судалгаа, мониторинг, Кадастр, Газар зохион байгуулалт, Орон зайн мэдээлэл, технологи, Архивийн мэдээлэл, Хот байгуулалтын чиглэлээр 2020 онд хийгдэх ажил, орон нутгийн оролцооны тухай хэлэлцлээ.

Зөвлөгөөний үеэр 2019 онд Салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа тайлагнан, дүгнэж, “Шилдэг байгууллага”, “Шилдэг менежер”, “Шилдэг нэгж”, “Шилдэг ахлах мэргэжилтэн”, “Шилдэг ажилтан”, “Шилдэг газрын даамал”-д өргөмжлөл гардууллаа.

Мөн ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү Аймгуудын ГХБХБГ-ын дарга, НГЗА-ны дарга нартай 2020 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан гарын үсэг зурах үйл ажиллагаа болов.

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР