Газрын төлбөр, татвар, үнэлгээ

Газрын төлбөр, татвар, үнэлгээний чиглэлээр дэвшүүлсэн ЗОРИЛТ:

1. Газрын төлбөр, татвар, үнэлгээний талаар дээд шатны удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

2. Газрын төлбөр, татвар, үнэлгээний заавар, дүрэм, журам, норм, стандартыг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

3. Газрын үнэлгээ, татвар, төлбөрийн талаархи мэдээллийн санг эрхлэх, мэдээлэл цуглуулах, тайлагнах, шаардлагатай мэдээллээр холбогдох агентлаг, төр захиргааны байгууллага, иргэд олон нийтийг хангах, сумдын газрын даамлуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх

4. Газрын төлбөр, татварыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ногдуулах, мэдээ тайлан гаргах

5. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг холбогдох журам, аргачлалд заасны дагуу тодорхойлох, худалдсан үнийн мэдээллийг нэгтгэх, анализ хийх

1-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан  үйл ажиллагаа, Ерөнхий сайдын захирамж, эрхэлсэн сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын тушаал, шийдвэрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Мөрдөгдөж буй заавар, журам, норм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах;
  • Дээд шатны байгууллагын кадастрын хэлтэс болон газрын удирдлагын хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;
  • Орон нутгийн түвшинд гарсан эрх зүйн баримт бичиг болон Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй үйл ажиллагаагаа уялдуулах ажлыг зохион байгуулах;

2-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Зохих хууль тогтоомж, загварын дагуу заавар, дүрэм, журам, норм, стандартуудын төслийг боловсруулах, санал өгөх;
  • Заавар, дүрэм, журам, норм, стандартуудын төслийг хэлэлцүүлэх, санал авах,  батлуулах ажлыг зохион байгуулах;
  • Батлагдсан заавар, дүрэм, журам, норм, стандартуудаар сургалт, сурталчилгаа хийж, нийтийн хэрэглээнд гаргах ажлыг зохион байгуулах;

3-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Газрын үнэ, татвар, төлбөрийн мэдээллийн санг эрхлэх;
  • Газрын үнэлгээ, татвар, төлбөрийн талаархи мэдээллээр агентлаг, холбогдох төр захиргааны байгууллага, иргэд олон нийтийг хангах;
  • Газрын үнийг тодорхойлох, татвар, төлбөр ногдуулах, хураах, тайлан гаргахтай холбогдсон асуудлаар сумдын газрын даамлуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
  • Хот, суурины газрын түрээсийн болон худалдсан үнийн мэдээг тогтмол  цуглуулах, ангилах, төрөлжүүлэх;
  • Хөдөө аж ахуйн газрын түрээсийн үнийн мэдээг тогтмол цуглуулах, ангилах, төрөлжүүлэх;
  • Тариалангийн газрын га-гийн ургац, ашиг, орлого, зардалтай холбогдсон мэдээг цүглуулах;
  • Цуглуулсан мэдээллийг зурган мэдээлэлтэй холбох ажлыг газрын кадастрын мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх;
  • Гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газруудын үнийг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тодорхойлох;
  • Дуудлага худалдаагаар өмчлүүлсэн газрын үнийн судалгааг эрхлэх;
  • Нэгж талбар бүрийн газрын үнэлгээг газарт хийгдсэн хөрөнгө оруулалт, байршил, бизнесийн орчин нөхцөл, шинж чанар, төлөв байдлыг иж бүрэн хамруулан авч үзсэн, нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц ялгавартайгаар бодитой тогтоох, газрын татвар, төлбөр нь газрын харилцааг зохицуулах эдийн засгийн хөшүүрэг болох нөхцлийг бүрдүүлэх;
  • Газрын зах зээлийн үнийн мэдээлэл цуглуулах, тэдгээрийн бодит байдалт үнэлэлт дүгнэлт өгөх;
  • Газрын зах зээлийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх;

4-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Газрын төлбөрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ногдуулах;
  • Газрын төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулах;
  • Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн, холбогдох судалгаа, тооцооны дагуу боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах;
  • Батлагдсан төлөвлөгөөг сумдаар, сар, улирлын хуваарьтайгаар гарган мөрдөх;
  • Газрын төлбөрийн тайланг холбогдох журам, зааварт зааснаар сар, улирал, жилээр гаргах;
  • Газрын татварыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ногдуулах;
  • Татвар ногдуулалтын мэдээг холбогдох журам, зааварт зааснаар Татварын албанд хүргүүлэх;
  • Татвар хураалтын мэдээг үндэслэн жил, улирлын тайлан гаргах;

5-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг холбогдох журам, аргачлалд заасны дагуу тодорхойлох;
  • Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны худалдсан үнийн судалгааг эрхлэх;
  • Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааu зохион байгуулах талаар газрын даамалд арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;

 

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР