Даргын мэндчилгээ

                                              Мэндчилгээ

Газар гэдэг үгээр хэлж баршгүй арвин баялаг, дэлхийн хүн төрөлхтөнийг тээж  яваа амьдрал.

Альваа улс орны  тусгаар тогтнол,нийгэм-эдийн засгийн хөгжлийн суурь оршин тогтнох язгуур үндэс нь газар юм.БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1954оны 392-р тогтоолоор улсын аж ахуйнуудын газар зохион байгуулах, газар услах, бэлчээр усжуулах ажил явуулахыг Мал аж ахуйн яаманд хариуцуулж Сайд нарын зөвлөлийн 1954 оны 9-р сарын 3-ны 454-р тогтоолоор яамны орон тоо зохион байгуулагдсанаар Монгол улсад газар зохион байгуулалтын алба үүсэн байгуулагдах эх суурь тавигджээ.

Төрөөс газрын талаар баримтлаж буй бодлогыг хэрэгжүүлэх газрыг зөв зохистой, бүрэн дүүрэн ашиглах, хамгаалах, түүний үр шимийг хүртэх нөхцөл бололцоогоор хангах ажилд чухал үүрэг гүйцэтгэж буй газар зохион байгуулалтын салбар үүсэж хөгжөөд нэгэн жаран болж байна.

Энэхүү хугацаанд бүх нутгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хилийн цэсийг газар дээр нь тогтоож баталгаажуулснаар Монгол улсын нийт нутаг 156411575га-газар нутагтай гэдгийг тодорхойлсон.Улсын хэмжээний газар нутагтаа үр тариа,төмс –хүнсний ногоо тариалах,хадлан өвс бэлтгэх, мал бэлчээх зэрэг хөдөө аж ахуйд тохиромжтой газрын хөрс, ургамлыг иж бүрэн судлаж улс ардын аж ахуйг хөгжүүлэх үндэс суурь тавигдсан.Үүний үр дүнд атар газар эзэмших 1,2,3-р аянг үе шаттайгаар хэрэгжүүлэн сум-сангийн аж ахуй,тэжээллийн аж ахуй байгуулагдан хүн амыг хүнс тэжээлээр, ажлын байраар хангах ажил,түүнчлэн амжилттай хэрэгжүүлж буй Сэлэнгэ нутагт ажиллаж амьдарч байсан болон байгаа уугуул,суугуул ажилч ,хөдөлмөрч ард иргэддээ талархал илэрхийлье.

Монгол улс түүхэндээ анх удаа Газар гэдэг үл хөдлөх хөрөнгийг иргэддээ нэг удаа үнэгүй өмчлүүлэж захиран зарцуулж эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөл болзолоор хангалаа.

Иргэд аж ахуйн нэгж,байгууллагын эрэлт хэрэгцээн д нийцүүлэн төлөвлөж кадастрын зурагт тэмдэглэж газар өмчлөх ,эзэмших ашиглах эрхийн гэрчилгээгээр баталгаажуулан бүртгэлжүүлэн үйлчилдэг үе үеийн газрын салбарын ажилтан албан хаагчиддаа газар зохион байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 62 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж,аз жаргал, эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

 

                                                                Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот

                                                                  байгуулалтын газрын дарга     Б.Саруултөгс

 

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР